394 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 8841 боллоо

2021 оны 04-р сарын 01 өдөр, 11 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Uuganbayar

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр танилцууллаа.

Сүүлийн 24 цагт 20489 хүнээс шинжилгээ авахад 394 хүнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 8841 болсон. Шинээр илэрсэн тохиолдлын 266 нь нийслэл хотод, 128 нь орон нутагт илэрчээ. Мөн шинээр 150 хүн эдгэрч нийт эдгэрсэн хүний тоо 5070 боллоо. Энэ нь халдвар авсан хүмүүсийн 57 хувийг эзэлж байна.

13 аймагт 128 тохиолдол илэрсэн. Үүнээс:
Сэлэнгэ – 8
Дархан – 5
Орхон – 19
Дорноговь – 11
Архангай – 6
Завхан – 3
Төв – 22
Хөвсгөл – 2
Өвөрхангай – 10
Баянхонгор – 10
Булган – 8
Ховд – 13
Сүхбаатар – 11
Улсын хэмжээнд нийт 311,266 хүнийг вакцинд хамруулаад байна. Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд утасны дугаарт нь мессеж илгээхээр боллоо. Мөн иргэд ойрын хавьтлуудыг өөрсдөө мэдээлдэг болсноор тандалтын багийн ажлыг хялбарчилж байна.
ХӨСҮТ хэвлэл мэдээлэл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.