Ковид-19: 206 тохиолдол нэмж бүртгэгдлээ

2021 оны 03-р сарын 23 өдөр, 11 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
160689398_2812751942320932_2156792274664953094_n

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 16 лабораторид 12326 хүнд шинжилгээ хийснээс 206 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 5392 боллоо. Шинээр бүртгэгдсэн 206 тохиолдлын 204 нь дотоодын халдвар. Нийт дотоод халдварын тоо 4856 болж байна. Сүүлийн 24 цаг Улаанбаатар хотод 191, аймаг орон нутагт 13 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал Дархан-Уул аймагт 7, Төв аймагт 3, Увс аймагт 2, Хөвсгөл аймагт 1 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт орон нутгийн өвчлөл 382 боллоо.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 156 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 3758 боллоо. Мөн Завхан аймгийн Шилүүстэй суманд бүртгэгдсэн халдварын зургаан тохиолдол бүгд эдгэрч эмнэлгээс гарсан сайн мэдээ байна.
Өнөөдрийн байдлаар нийт 1407 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 1218, хүндэвтэр 183, хүнд 14,
маш хүнд 4 хүн байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.