Нийслэлд өнөөдөр дархлаажуулалтын 43 цэгт 104 багийн 732 эмч, ажилтан ажиллаж, 20:00 цагийн байдлаар 12573 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа. Ингэснээр нийслэлд нийт 218400 хүн дархлаажуулалтад хамрагдаад байна. Мөн Өмнөговь аймгийн 12 суманд өнөөдөр 1610 хүнийг дархлаажуулалтад хамруулснаар тус аймагт нийт 5044 хүн дархлаажуулалтад хамрагдлаа.
Монгол Улсын хэмжээнд дархлаажуулалтад хамрагдсан хүний нийт тоо 223444 боллоо.