Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 11 эх үүсвэрээр өргөдөл, гомдол гаргах боломжтой

2021 оны 03-р сарын 22 өдөр, 18 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
161076033_171503744799715_4087477083293484706_n_20210322050930

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Гуравдугаар сарын 19-21-ний хооронд иргэдээс нийт 537 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 15 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.24 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 54 иргэн хандсанаас 13 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 41 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 79 буюу 14.7 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын утас, хаяг, байршил, үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээлэл, 57 буюу 10.6 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, өөрийн гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц, шийдвэрлэлттэй танилцах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэллээ.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж дараах эх үүсвэрээр өргөдөл, гомдол гаргах боломжтой.

  1. ulaanbaatar.mn цахим хуудсаар
  2. “Check my service” гар утасны аппликейшнээр
  3. “Нийслэлийн мэдээ” Фэйсбүүк хуудсаар
  4. Засгийн газрын 11-11 төвөөр
  5. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар
  6. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 7012-8012 тусгай дугаар
  7. 131200 тусгай дугаарт мессежээр
  8. НЗДТГ-ын Явуулын ажлын байрны 7712-0000 тусгай дугаар
  9. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаар
  10. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр
  11. Хороо

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх