Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр эхэллээ

2021 оны 03-р сарын 22 өдөр, 14 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
b4b54a6cb4374da9de03fb52085ca573
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны улсын хэлэлцээр өнөөдөр эхэллээ. Нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар оролцсон бөгөөд цар тахлын хүнд нөхцөл байдлын үед хийж буй энэхүү хэлэлцээр ажил хэрэгч, иргэд хөдөлмөрчдөд ээлтэй байхад санал нэгдэв.
Хэлэлцээрээр Нийгмийн түншлэгч талуудтай хамтран хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль эрх зүйн орчныг сайжруулах, цар тахлын үед ажлын байрыг хадгалах, аж ахуйн нэгжийн санхүүгийн дарамтыг багасгах, зорилтот бүлэгт чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, албан бус эдийн засгийн салбарт ажиллагчдын албан эдийн засгийн салбарт шилжихийг дэмжих зэрэг арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2021-2022 оны улсын хэлэлцээрт тусган хэрэгжилтийг нийгмийн түншлэгч талуудтай хамтран зохион байгуулах талаар санал солилцох юм.
Засгийн газрыг төлөөлж Сангийн яам, ХХААХҮЯ, НДЕГ, ЭМЯ, МХЕГ, БШУЯ, Ажил олгогчдыг төлөөлж Монголын хүнсчдийн холбоо, МҮХАҮТ, Эрчим хүчний ассоциаци, Монголын ноос ноолуурын холбооноос төлөөлөгчид оролцож байна.
Мөн МҮЭ-ийн холбооны бүрэлдэхүүнд БШУҮЭХ, ЭМАҮЭХ, ТХГТАҮЭХ, ААХҮЭХ, ЭХГУУҮЭХ, Барилгачдын ҮЭХ, НУБХҮЭХ-ны удирдлагууд байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх