Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 201 зөрчил илрүүлжээ

2021 оны 03-р сарын 22 өдөр, 12 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police-624x416

2021.03.19-21-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 536 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 349 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллалаа.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 3, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргүүлэх хэлбэрээр 8
  • Онхолдох хэлбэрээр 1
  • Мөргөлдөх хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослын улмаас дурдвал:

2021.03.19-ний өдрийн 22.00 цагийн орчимд СБД-ийн 11 дүгээр хороо Ногоон нуурын гудамж, “Турбо” авто сервисийн баруун замд суудлын 2 автомашин мөргөлдөж, жолооч, зорчигч нарын 7 хүн гэмтэж, 1 зорчигчийн амь нас хохирсон.

2021.03.19-ний өдрийн 20.00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум 7-р баг “Минжийн хангай гудамж” сумын төв шороон замд суудлын автомашины жолооч, явган зорчигч мөргөж амь насыг хохироосон.

2021.03.20-ны өдөр 22.00 цагийн орчимд СБД-ийн 20 дугаар хороо Сэлхийн зам “Хадат Вилла” хотхон  явах замд Норд бенз маркийн автомашин онхолдож, зорчигчийн амь нас хохирч, жолооч гэмтсэн.

2021.03.21-ний өдрийн 14.00 цагийн орчимд СХД-ийн 20 дугаар хороо Сонсголонгийн зам , “Мишээл” эмнэлгийн зүүн замд суудлын автомашины жолооч, явган зорчигч, бага насны хүүхдийг мөргөж амь насыг хохироосон.

2021.03.21-ний өдөр 11.00 цагийн орчимд Төв аймаг Баян сум Цавчир 3-р баг “Мушгиа” гэх газар  /сумын төвөөс хойш 8км/ шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолоочийн амь нас хохирсон.

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 201  зөрчил илрүүлсний 136 нийслэлд, 65 орон нутагт   бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Эцэг эх, асран хамгаалагч бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, 0-10 хүртэлх насны хүүхдийг явганаар замын хөдөлгөөнд оролцуулахдаа заавал гартаа хөтөлж, тэвэрч явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх