Урлаг, спортын салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг тодорхойлж, манлайлж яваа дөрвөн залуугийн хамтран дуулсан “ОН ЖАВ” дуу цэргийн баярын хамгийн их хандалт авсан мэндчилгээгээр нэрлэгдэж байна. “Драмын дөрөв”-ийн нэг, жүжигчин Эби буюу Г.Эрдэнэбилэг, ОУХМ, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Бодибилдингийн тамирчин Г.Жамц, дуучин П.Баярцэнгэл, гитарчин дуучин О.Гантулга нар МҮОНРТ-ийн бүтээл “Нарны жим” олон ангит киноны дуу “Он жав” дууг гайхалтай хоршиж дуулан, Цэргийн баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Урлаг, спортод амжилт гаргаж, түүчээлэн яваа эдгээр дөрвөн залуус Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн зориулан “Он жав” дууг гайхалтай амилуулж цэрэг эрчүүдийг ОГШООЖ, бүсгүйчүүдийг уярааж, энэ жилийн хамгийн их хандалтыг авч чаджээ.
Сайхан Монгол залуусын “Он Жав” дууг хүлээн авна уу?