Халдвар авсан иргэний зорчсон зургаан байршлын 4030 ам метр талбайд халдваргүйтгэл хийлээ

2021 оны 03-р сарын 21 өдөр, 18 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
161607657_266369111685241_7480022623353588941_n_20210321065424

Мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй зургаан компанийн 24 ажилтан өнөөдөр Нийслэлийн онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу халдварын голомт болон халдвар авсан иргэний зорчсон зургаан байршлын 4030 ам метр талбайд голомтын эцсийн болон маршрутын халдваргүйтгэл хийгээд байна.

Мөн шинжилгээний цэгүүд болон хүнсний худалдаа, үйлдвэрлэл, дэлгүүр гэх мэт үйл ажиллагааг нь зөвшөөрсөн аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 14 компанийн 31 ариутгагч 29 машинаар цэгийн урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийлээ. Энэ өдөр нийт 84 аж ахуйн нэгж, байгууллага, цэгийн 19920 ам метр талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.