Тусгай үүргийн онгоцоор 153 иргэн эх орондоо ирлээ

2021 оны 03-р сарын 19 өдөр, 15 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
MIAT

Франкфурт-Улаанбааатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 12:08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

 Тус нислэгээр Швед, Герман, Швейцарь, Польш, Англи, Бельги, Финланд, Чех, Австри, Франц, Итали, Танзани зэрэг улсаас нийт 153 иргэн эх орондоо ирсэн юм.

Эдгээр иргэдийн 6 нь өндөр настан,  5 нь жирэмсэн,  8 нь эрүүл мэндийн шалтгаантай,  42 нь бага насны хүүхэдтэй гэр бүл,  92 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байна.

Иргэдийг Топаз, Зүчи зочид буудал болон Наранбулаг амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.