Э.Бат-Амгалан: БЗД-ийн 26-р хороонд гэнэтийн хязгаарлалт тогтоогоогүй

2021 оны 03-р сарын 18 өдөр, 17 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
бат-амгалан

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбоотой олон асуудал яригдаж байна. Ялангуяа БЗД-ийн 26-р хорооны хязгаарлалттай холбоотой тайлбар өгөх хэрэгтэй байна. Учир нь дүүргийн анхан шатны байгууллагуудтай нилээн хамтарч ажилладаг учраас тэр юм. Тус хороонд гэнэтийн хязгаарлалт тогтоосон гэж яриад байгаа нь үгүй юм. Өмнөх өдрийн 18 цагт бүх хороо байрны үүдэнд зөвлөмж бичиг наасан. Хорооны группууд дээр маргааш өглөөнөөс хязгаарлалт тогтооно гэдгийг зарласан. ЭМ-ийн сайдаас ирсэн саналын дагуу НОК-ын Чингис дарга, ХӨСҮТ-ийн Амбасэлмаа, ДОК-ын гишүүдийн хурал болсон. 20 дугаар тушаал гарч үүний дагуу хязгаарлалт хийсэн. Дүүргийн ЭМТ-оос журам гарсан. Журмаар голомтын өргөтгөсөн тандалт хийхэд 24 цагаас дээш хугацаа шаардлагатай тул дээрх арга хэмжээг авсан. Үүний цаана иргэд үл ойлголцсон, дотроо улс төржсөн асуудлаас болж ийм нөхцөл үүссэн байна. Дүүргийн хэмжээнд маш шуурхай шинжилгээ авах ажлыг хийж 100% өнөөдөр дуусгана.” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх