127 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан иргэдийн тоо 4210 боллоо

2021 оны 03-р сарын 16 өдөр, 10 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
baigalmaa

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа.

Гуравдугаар сарын 14-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 11183 хүнд шинжилгээ хийсэн байна.

Ингээд 127 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 126 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн  байна.

160149304_2811231152473011_9070103366487361923_n

Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй.

Шинээр батлагдсан 127 тохиолдлын 123 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 4 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил:

  • БЗД-ийн 26, 27 дугаар хороо,
  • БГД-ийн 11 дүгээр хорооны оршин суугчид байна.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 4210 болсноос дотоодын халдварын тоо 3678 боллоо. Нийтдээ 1014 хүн эмчлэгдэж байна.

01 159280324_2811231169139676_5256779154470383356_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.