Иргэд байнгын хаягтаа очиход хязгаарлалт тогтоохгүй

2021 оны 03-р сарын 14 өдөр, 19 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1_20210204110316_20210208121402_20210212031553_20210311105234-6z4ucq9ijnoidsd8y24ktpkbo5xvh7o9940xnjpdidc

Улсын онцгой комиссын 8-р хуралдаан өчигдөр буюу 03 дугаар сарын 13-ны өдөр болж, улс орон даяар гамшгийн үеийн шар түвшнээс улбар шар түвшинд шилжих шийдвэрийг гаргасан.

Мөн энэ хүрээнд хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 03 дугаар сарын 15-ны 06:00 цагаас 28-ны 06:00 цаг хүртэл хязгаарлахаар болсон.

Тэгвэл өнөөдөр УОК-ын Шуурхай штабаас Улаанбаатар хотод орон нутгаас ирээд буцаж амжаагүй иргэд PCR шинжилгээ өгч, байнгын хаягтаа буцах, мөн хөдөө орон нутагт зорчиж явсан Улаанбаатар хотын иргэн бичиг баримт, хаягийн бүртгэлийн дагуу оршин суух хаягтаа ирэхэд хязгаарлалт тогтоохгүй байх чиглэлийг аймаг, нийслэлийн Онцгой комисст өгсөн байна.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод ирээд буцаж амжаагүй хөдөө орон нутгийн иргэд PCR шинжилгээ өгч, хаягийн дагуу орон нутаг руу зорчиж болох бол хөдөө орон нутагт зорчиж явсан Улаанбаатар хотод оршин суух хаягтай иргэд хаягийн бүртгэлийн дагуу бичиг баримтаа үзүүлэн байнгын хаягтаа ирж болно гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх