Нийслэлийн багш нарыг вакцинжуулах ажил эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 3558 багш вакцинжуулалтад хамрагдаад байна. Вакцинжуулах ажлыг нийслэлийн дүүрэг бүрд Онцгой комисс, Эрүүл мэндийн нэгдэл зохицуулалтыг хийн ажиллаж байна.
Боловсролын байгууллагын багш, ажилтнууд нийт 34641 байгаа бөгөөд тэд сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдаж байна.
Вакцинжуулалтын үед ерөнхий боловсролын сургууль дээр манаач, цахилгаанчин, эмч, үйлчлэгч, мэдээлэл зүйн багш нараас бусад багш, ажилтан, захирал удирдах ажилтанг байлгахгүй гэдэг шаардлагыг дүүргийн Онцгой комисс тавьж байгаа юм.