Нийслэлийн эрүүл мэндийн салбарын алба хаагчдын илүү цагийн хөлсөнд 464.3 сая төгрөгийг олгожээ

2021 оны 03-р сарын 12 өдөр, 14 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
159217714_194359289132219_7330384716574066877_n

Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/172 тоот тушаалаар коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаанд ажилласан нийслэлийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн илүү цагийн хөлсийг зохих ёсоор тооцож, нийт 776.7 сая төгрөгийг олгохоор баталсан билээ.

Өнөөдрийн байдлаар, төвийн зургаан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажлын гүйцэтгэлийн дагуу 464.3 сая төгрөгийг олгосон байна.

Мөн Чингэлтэй, Баянзүрх, Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийг хүлээн авч 303.2 сая төгрөгийн санхүүжилтийг олгоход бэлэн боллоо.

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан тус үйл ажиллагаанд Өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн 2000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилласан байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх