2021.03.08-11-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 735 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 491 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутаг 3 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
– Явган зорчигч мөргөх хэлбэрээр –11
– Мөргөлдөх хэлбэрээр-2
– Онхолдох хэлбэрээр-1
– Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-3 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2021.03.08-ны өдрийн 20.00 цагийн орчимд СХД-ийн 32 дугаар хороо Архангай салдаг уулзвараас эмээлт явах замд суудлын автомашины жолооч нь явган зорчигч мөргөж амь насын хохироосон.
2021.03.08-ны өдрийн 22.00 цагийн орчимд СХД-ийн 20 дугаар хороо Сонсголонгийн замд суудлын автомашины жолооч нь үл хөдлөх зүйл мөргөж, зорчигчийн амь нас хохирсон.
2021.03.10-ны 07.00 цагийн орчимд Төв аймгийн Баянцагаан сум Баян-Айраг 2-р баг “Зүүн сайрын их худаг” гэх газар /сумын төвөөс хойш 21 км/ шороон замд улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч нас барсан.
2021.03.10-ны 02.00 цагийн орчимд Хөвсгөл аймаг Тариалан сум 1-р баг “Мандал 1-р баг” гэх газар /сумын төвд/ асфальтан замд суудлын 2 машин мөргөлдөж, жолооч А-н амь нас хохирсон.
2021.03.10-ны 13.00 цагийн орчимд Увс аймаг, Цагаанхайрхан сумын 1-р баг “Үзүүрийн булаг” гэх газар /сумын төвөөс баруун хойш 65 км/ асфальтан замд суудлын автомашин онхолдож, жолоочийн амь нас хохирсон.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 271 зөрчил илрүүлсний 172 нийслэлд, 99 орон нутагт тус тус бүртгэгдэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ АМЬДРАЛЫН АЛТАН ДҮРЭМ