Гадаадын улс орнуудаас 30,248 иргэн эх орондоо иржээ

2021 оны 03-р сарын 09 өдөр, 10 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
152530768_2614312892194970_6390346662478336614_o-6yyoms6fxnzwmsxa2qgzkicvkjlvb9qc455itmy7lmo

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдрийн байдлаар 131 удаагийн тусгай үүргийн нислэгээр 23,533 иргэн, ОХУ, БНХАУ-ын хилийн боомтоор 6,710 буюу нийт 30,248 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгууллаа.

Харин энэ гуравдугаар сард 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээс дөрвөн удаагийн нислэгээр 533 иргэнээ татан аваад байна.

Эдгээр иргэдийн 116 нь бага насны хүүхэдтэй, 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 1 нь хөгжлийн бэрхшээлтэй, 26 нь өндөр настан, 6 нь жирэмсэн, 363 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.