Завханаас “Алтан төлийн эзэд” тодорлоо

2021 оны 03-р сарын 03 өдөр, 11 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
603efb46d6a37

Энэ жил Завхан аймгаас Алтан төлийн эзнээр таван малчин тодорлоо.

Тухайлбал, Эрдэнэхайрхан сумын Багануур багийн малчин Отгоны Гантөмөр “Алтан ишиг”, Тэлмэн сумын Баян-Айраг багийн малчин Батмөнхийн Доржжанцан “Алтан хурга”, Цэцэн-Уул сумын Оройн товгор багийн малчин Паламын Санрав “Алтан хурга”, Сонгино сумын Шар нуруу багийн малчин Жигжийн Оргодол “Алтан хурга”, Идэр сумын Загастай багийн малчин Дуламын Мөнхтогтох “Алтан хурга” шагналын эздээр тодорсон байна.

Дашрамд, МҮОНР, ХХААХҮЯ хамтран 1961 оноос жил бүр зохион байгуулж буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэд” тодорчээ. Тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан байдал, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагаанд хэрхэн санаачилгатай ажилласан зэрэг үзүүлэлтийг харгалзан 21 аймгаас “Алтан төл”-ийн эзнийг тодруулжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх