Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 2 дугаар сарын 8-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 109 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгав. Үүнээс 26 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 28 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 45 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Тухайн хугацаанд эрүүгийн 578 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 20 хэргийг хаах, 7 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Одоогоор ажиллагаанд 538 хэрэг шалгагдаж байна гэж Авлигатай тэмцэх газар мэдээлэв.