Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа хүйтний эрч суларч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.
2021 оны 03 дугаар сарын 02-ны 20 цагаас 03 дугаар сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Хүйтний эрч суларч шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Дархадын хотгор болон Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Дархадын хотгор, Завхан голын эхээр 5-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 7-12 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нойтон цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нойтон цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр. Шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нойтон цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.