Тусгай нислэгийн тийзний үнэ 15 хувиар хямдарна

2021 оны 03-р сарын 01 өдөр, 14 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
138648959_744682056156057_591648002859856096_n-6yfbeghmod7mi93oaccitymbi9cvbpwkdqjgrbc9pvk
Улсын онцгой комисс/УОК/-ын шийдвэрийн дагуу гуравдугаар сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 1920 иргэнээ татан авна. УОК-ын Шуурхай штабаас мэдээлснээр,
03 дугаар сарын 02-нд Сөүл-Улаанбаатар
03 дугаар сарын 04-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
03 дугаар сарын 05-нд Нурсултан-Улаанбаатар
03 дугаар сарын 11-нд Токио-Улаанбаатар
03 дугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
03 дугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар
03 дугаар сарын 17-нд Франкфурт-Улаанбаатар
03 дугаар сарын 18-нд Франкфурт–Улаанбаатар
03 дугаар сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
03 дугаар сарын 25-нд Токио-Улаанбаатар
03 дугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
03 дугаар сарын 31-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэх юм.
Коронавируст халдварын цар тахлын улмаас хилийн чанадад санхүүгийн хүндрэлд орсон иргэдээ татан авах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс “МИАТ” ТӨХК тусгай нислэгийн тийзний үнийг 15 хувиар хямдруулж байгаа бөгөөд өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал,
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийн тийзийн 530,000 воны үнэтэй үндсэн тариф нь 72,000 вонноор хямдарч 457,000 вон,
Токио -Улаанбаатар чиглэлийн тийз 59,150 иений үндсэн тариф 8,100 иенээр хямдарч 51,050 иен,
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тийз 830 евро байсан нь 99 еврогоор хямдарч 731 евро,
Истанбул-Улаанбаатар чиглэлийн тийз 734 ам.доллар байсан нь 102 ам.доллароор хямдарч 629 ам.доллар,
Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тийз 364 ам.доллар байсныг 50 ам.доллароор хямдруулж 314 ам.доллар болох юм байна.
153811533_1354157208278407_6635206531178930737_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх