Хоёрдугаар сарын 25-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид шинжилгээ хийлээ.
Ингээд 30 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд 16 хүний шинжилгээнд халдвар илэрсэн байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 2,831 болсноос дотоодын халдварын тоо 2315 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 745 хүн эмчлэгдэж байна.