Хоёрдугаар сарын 21-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 36903 шинжилгээ хийлээ.
Улаанбаатар хотод 55 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүний 24 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс илэрсэн. Харин 31 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээгээр илэрлээ. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд нийт 102 халдварын тохиолдлыг илрүүлээд байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 2,693 болсноос дотоодын халдварын тоо 2178 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 745 хүн эмчлэгдэж байна.
Сүүлийн 24 цагийн дотор 47 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 2.693 үүнээс эдгэрсэн 1933 буюу 71.8 хувь байна.