Сүхбаатар дүүрэг 22861 иргэнийг “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамруулна

2021 оны 02-р сарын 19 өдөр, 14 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
150432165_2733669160278028_5523827105689516251_o

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа коронавиуруст халдварын тандалт, илрүүлгийн “Нэг хаалга-Нэг шинжилгээ” маргааш Сүхбаатар дүүрэгт зохион байгуулагдана. Сүхбаатар дүүрэг 22861 иргэнийг “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамруулах бөгөөд Явуулын 75, ТҮР 11 цэгээр шинжилгээг авахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Өнөөдөр дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Х.Болормаа явуулын багуудыг хүлээн авч, шинжилгээнд гаргах хангалт бүхий 4, 6, 58 дугаар сургуулиудын цугларах цэгийн нөхцөл, байдалтай танилцлаа.

Энэ үеэр Засаг дарга цугларах цэгүүдийн эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг хангах, цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйтлийг тогтмол хийхэд анхаарч ажиллахыг хариуцсан мэргэжилтнүүдэд үүрэг, болгов.

152151680_2733669523611325_2925697138329298347_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.