58 тохиолдол нэмж бүртгэгдлээ

2021 оны 02-р сарын 19 өдөр, 10 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
korono

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Хоёрдугаар сарын 18-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 47110 шинжилгээ хийлээ.

Ингээд 58 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн  байна. Үүний 10 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс  илэрсэн. Харин 48 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээгээр илэрлээ. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд 253,617 хүнийг шинжилгээнд хамруулж нийт 47 халдварын тохиолдлыг илрүүлээд байна.

58

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.