Цар тахал гарсантай холбогдуулан Засгийн газрын шийдвэрээр энэ оны долоодугаар сарын 1 хүртэл хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг чөлөөлсөн. НДШ-ийн чөлөөлөлтөд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хамаарагдаж байгаа.
Харин төрийн байгууллага, төсөвт байгууллага хамаарахгүй. Өнгөрсөн сараас эхлээд ажил олгогч, ажилтан нийтдээ 26 хувийн Нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.