“Ковид-19” цар тахлын эсрэг дүн шинжилгээ хийхэд зориулсан системийг ашиглаж байна

2021 оны 02-р сарын 17 өдөр, 09 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
oronzai2_20210216051935_20210216070259-6ytqzpt3b8mu4f449ol2sj65p12mr09hdi7qk3z7qyo

 Коронавируст халдварын цар тахлын эсрэг хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх “Нэг хаалга – Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд болон цаашид гамшгийн үед удирдлагыг оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн санд суурилсан “Орон зайн дүн шинжилгээний систем”-ийг олон улсын жишигт нийцүүлэн Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас  нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэглээнд нэвтрүүллээ.

 “Орон зайн дүн шинжилгээний систем”-д нийслэлийн төвийн зургаан дүүргийн коронавируст халдварын идэвхтэй 134 бүсийг тодорхойлж, шинжилгээ цуглуулах суурин болон явуулын 146 цэгийг бүртгэлжүүлэн ажиллаж байна.

Уг систем нь УОК, НОК, төрийн бусад байгууллагыг бодит цаг хугацааны мэдээллээр хангах, хүнсний хангамж, нөөцлөлт, сайжруулсан түлш нийлүүлэлт, “Ковид-19”-ийн шинжилгээний явцын хяналт, тархалт, төлөвлөлт хийх, цуглаж буй бүртгэл мэдээлэл дээр орон зайн дүн шинжилгээ хийж, үүссэн нөхцөл байдалд уялдуулан шуурхай, оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх юм.

Мөн  иргэд, олон нийт, шинжилгээнд хамрагдах бүсүүдийн хамрах хүрээ, шинжилгээ авах суурин цэгийн байршлын мэдээллийн дэлгэрэнгүй хаягийг  авах боломжтой. Ингэхдээ “Нэг хаалга – Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн шинжилгээний явцыг https://covid19.gerege.mn хаягаар харж болно.

Харин шинжилгээнд хамрагдах бүсүүдийн хамрах хүрээ, шинжилгээ авах суурин цэгийн байршлуудын мэдээллийг https://arcg.is/18ujbi0 хаягруу орж газрын зураг дээрх “+” тэмдэглэгээ дээр хоёр дахин дарж газрын зураг дээрээс харах боломжтой.

Цаашид тус системд нийслэлийн бүх шатны байгууллагууд орон зайн байршил дээр суурилан мэдээллийн сангаа баяжуулан нийгэм, эдийн засаг, байгаль орчин, дэд бүтэц, статистикийн тоон мэдээллүүдийг харьцуулан дүн шинжилгээ хийх, судалгаанд суурилж  хотын өдөр тутмын асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх, төрөл бүрийн төлөвлөлт, орон зайн дүн шинжилгээнд оновчтой шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх, иргэдийг хот төлөвлөлттэй холбоотой нээлттэй мэдээ, мэдээллээр хангаж ажиллах юм.

Эх сурвалж: Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.