ГХЯ-ны Консулын газар иргэдэд 11.00-13.00 цагийн хооронд үйлчилнэ

2021 оны 02-р сарын 16 өдөр, 11 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
consul

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон хугацаанд буюу энэ сарын 23 хүртэл ГХЯ-ны Консулын газар 11.00-13.00 цагт иргэдэд доорх үйлчилгээг хүргэж байна.

1. Хилийн чанадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт үйлдсэн итгэмжлэлийг олгох:

Банк, санхүүгийн байгууллага, шүүхтэй холбоотой эрх олгосон итгэмжлэлийг зөвхөн олгох бөгөөд ингэхдээ ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 11:00-13:00 цагийн хооронд үйлчилнэ. Жич: Итгэмжлэл ирсэн эсэхийг ирсэн он цагийн дараалал, илгээгч улс, илгээгч, хүлээн авагчийн овог нэрээр www.consul.mn цахим хуудсаас шалгасны дараа холбогдоно уу.

2. Апостиль гэрчилгээ олгох: Өмнө нь мэдүүлсэн болон гадаад улс руу яаралтай илгээх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Апостиль гэрчилгээ олгоно.

Ингэхдээ зөвхөн ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 11: 00-13:00 цагийн хооронд үйлчилнэ. Апостиль гэрчилгээ авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авна уу.

3. Иргэдтэй холбоотой бусад асуудлаар 83042222, 83052222 дугаарын утсаар, мөн ГХЯ-ны Консулын газрын dep10@mfa.gov.mn цахим шуудангаар харилцана уу.

Гадаад харилцааны яам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх