НАМЭХ-ноос зохион байгуулж буй “Зууны хөгжилд эмэгтэйчүүд” эссэ бичлэгийн уралдааны удирдамж

2021 оны 02-р сарын 15 өдөр, 10 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nameh

НАМЭХ-ноос Монгол Ардын Намын 100 жил, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Зууны хөгжилд эмэгтэйчүүд” эссэ бичлэгийн уралдааныг 2021 оны хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж байна. Улс орны хөгжлийн 100 жилийн түүхэнд эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмрийг сурталчлан таниулах, хүйсийн тэгш байдлын ач холбогдлыг ойлгуулах, эмэгтэйчүүдээ алдаршуулах зорилготой уг уралдааны  шагналын сан  2 000 000 /Хоёр сая/ төгрөг юм байна.

Эссэ бичлэгийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг тусгай комисс шалгаруулж,  гуравдугаар сарын 5-нд олон нийтэд танилцуулах ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх