УОК-оос сар шинийн баярын өдрүүдэд 12 хоногийн хатуу хөл хорио тогтоож халдварын голомтыг хумих зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн шинжилгээг зохион байгуулах шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийн дагуу өнөөдөр /2021.02.10/ Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар уурхайчдаас шинжилгээ авч байна. Компанийн захиргаанаас шинжилгээ авах 3 байр бэлтгэж уурхайчдаа бүрэн хамруулах тал дээр анхаарч ажиллан 12 цагийн байдлаар 600 гаруй уурхайчдыг коронавирусын тандалтын шинжилгээнд хамруулаад байна. Орой 17 цаг хүртэл шинжилгээ авах ажил үргэлжилнэ.
“Нэг хаалга – Нэг шинжилгээ” тандалтын шинжилгээнд уурхайчид маш идэвхтэй хамрагдаж байна
2021 оны 02-р сарын 10 өдөр, 13 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )