Сэлэнгэ аймагт коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар Алтанбулаг сум 80, Сүхбаатар сум 48, Мандал сум 49 хоносон тул “Эрүүл бүс” хэмээн зарлав.
Тиймээс тухайн сумдаас зорчих иргэдээр асуумж бөглүүлж, шаардлагатай тохиолдолд түргэвчилсэн оношлуураар коронавирусийн шинжилгээ авч нийслэл болон бусад аймгууд руу нэвтрүүлэхээр болжээ.