МҮЭ-ийн холбооноос хоёрдугаар сарын 02-нд НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлж байгааг эрс эсэргүүцэж Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн яам, ХНХ яаманд тус тус мэдэгдэл хүргүүллээ.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аливаа татвар, шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байхаар тусгасан боловч Ковид-19 цар тахлын дэгдэлт үүссэн, иргэдийн цалин орлого нэмэгдээгүй энэ цаг үед НДШ-ийг нэмэгдүүлж байгаа нь иргэд болон ажил олгогчдын нуруунд хүнд ачаа болж байгааг сануулж дээрх шийдвэрээ эргэн харж засч залруулахыг хүсэн мэдэгдэл хүргүүлээд байгаа юм.