БЗД-ийн 5 дугаар хороо 48а,205 дугаар байр, 14 дүгээр хороо “Шинэ үе” хотхоны 102 дугаар байранд хөл хорио тогтоож, хамгаалалтанд авлаа

2021 оны 02-р сарын 06 өдөр, 20 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
147637120_250461530039007_5104617355525621843_o

 Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 48а байр, 5 дугаар хороо 205 дугаар байр, 14 дүгээр хороо “Шинэ үе” хотхоны 102 дугаар байранд хөл хорио тогтоож цагдаагийн хамгаалалтад авлаа. Яг одоо тухайн байрнуудын иргэдийг шинжилгээнд хамруулах, ариутгал халдваргүйжилт хийх иргэдийг мэдээ, мэдээллээр хангах ажлыг дүүргийн шуурхай штабаас зохион байгуулж байна.

Тусгаарлалтад орсон иргэд,
Эм болон эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авах бол 1800-1883Хүнсний тусламж, хүргэлттэй холбоотой мэдээлэл авах бол 83023366

Бусад асуудлаар мэдээлэл авах бол Баянзүрх дүүргийн онцгой комиссын Шуурхай штабын 80535063, 93190092 утсанд хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.