Өмнөговь аймгийн өрх бүрт нэг сая төгрөг олгох санал гаргажээ

2021 оны 02-р сарын 04 өдөр, 17 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
145864725_1830589730428876_6981794921384997979_n

Өмнөговь аймгийн ИТХ дахь Монгол Ардын намын бүлгээс Ковид-19 цар тахлын нөлөөгөөр үүсч байгаа иргэдийн эдийн засгийн хүндрэл, өвөлжилт хаваржилтын цаг үеийн байдал, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт зэрэг тодорхой шалтгаануудад үндэслэн “Нутгийн хишиг-Өрх бүрт НЭГ сая төгрөг” олгох саналыг дэвшүүлж, аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа, аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарт шаардлага хүргүүллээ.

“Нутгийн хишиг-Өрх бүрт НЭГ сая төгрөг” арга хэмжээ нь хавтгайрсан халамж бус Ковид-19 цар тахлын нөлөөгөөр орлого хумигдаж, амьжиргаа хүндэрч байгаа, аймгийн нийт нутгийн 80 гаруй хувь нь ган зудын байдалтай байгаагаас малын хорогдол эрс нэмэгдэх зэрэг хүндрэлийг даван туулах оновчтой шийдэл болно гэж аймгийн ИТХ дахь Монгол Ардын намын бүлэг үзэж байна.

Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж төсөвт тодотгол хийх замаар Нутгийн хишгийг олгох боломжтой юм хэмээн Өмнөговь аймгийн МАН-аас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх