Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар болон Нийтлэг Үйлчилгээ Үйлдвэрийн Газарт ажиллаж, залуу нас, мэдлэг боловсролоо аймаг орон нутгийнхаа төр захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагад зориулан хөдөлмөрлөж явсан ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Аймгийн ЗДТГ- ын 25, НҮҮГ-ын 21 нийт 46 ахмадууд хүрэлцэн ирсэн бөгөөд “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөртэй танилцаж, санал бодлоо илэрхийллээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед сар шинийн баярыг өргөн тэмдэглэхгүй тул ийнхүү ахмадуудаа халдвар хамгааллын дэглэм мөрдөн хүлээн авч, аймгийн удирдлагууд гарын бэлэг гардуулсан юм.
baga tetgewertee axmaduudiinxa tetgeweriig nemchixgvi de sonin uls oron ymaa xicheen udaan jil awaw gej de