Шинээр 18 тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар 1,832 боллоо

2021 оны 02-р сарын 02 өдөр, 11 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
korono

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.02.02/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид шинжилгээ хийлээ. 18 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн  байна гэдгийг онцоллоо.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,832 болсноос дотоодын халдварын тоо 1,323 боллоо. Үүнээс 995 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 443 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 2 , хүндэвтэр 67, хөнгөн 345 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 13 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 1,832 үүнээс эдгэрсэн 1371 буюу 75 хувь байна.

Сүүлийн 24 цагт халдварын 18 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс нэг нь эрүүл мэндийн ажилтан бол 17 нь дотоодын халдвар байна. Ингэснээр дотоодын халдварын тоо 1,323 боллоо.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,832 болсон бол үүнээс 1,371 хүн эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар 448 хүн эмчлэгдэж байгаа. Харин нас барсан 4 хүн байна гэж ЭМЯ мэдээлж байна.

Өнөөдрийн байдлаар,  Монгол Улсад нийт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 1 832 хүрлээ. Үүнээс 1 384 хүн эдгэрээд байгаа бол 448 хүн эмчлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.