Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтсэний 2 нь хүүхэд байна

2021 оны 02-р сарын 01 өдөр, 13 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
teevriin tsagdaagiin alba

2021.01.30,31-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 385 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 280 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллалаа.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтсэний 2 нь хүүхэд, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүний амь нас хохирсон, гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-7
  • Мөргөлдөх хэлбэрээр-2
  • Онхолдох хэлбэрээр -1
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

2021.01.30-ны өдрийн 09.20 цагт Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум 2-р баг “Тогоотын амны сайр” гэх газар /сумын төвөөс баруун тийш 25 км/ асфальтан замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигчийн  амь нас хохирсон хэргийг шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 98 жолооч илрүүлсний 58 нийслэлд, 40 орон нутагт тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, зам орчин, цаг агаарын нөхцөл байдалд хурдаа тохируулан оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх