2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11.00 цагийн байдлаар, нийслэл хотод коронавируст “Ковид-19” халдварын тохиолдол 980 болсон байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 35 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүнд:
- Сонгинохайрхан дүүргийн 21 худалдааны төвийн ажилчдаас 8 тохиолдол
- Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гутлын цехийн ажилтан болон тэдний ойрын хүмүүсээс 4 тохиолдол
- “GP plaza”-д байрлах ББСБ-ын ажилчид болон тэдний ойрын хавьтлын хүмүүсээс 8 тохиолдол
- Наркологийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн иргэн болон байрны айлуудаас 4 тохиолдол
- “Хас” банкны ажилтан болон түүний ойрын хүмүүсээс 2 тохиолдол
- “Микс пицца”-ны газрын ажилтнууд болон тэдний ойрын хүмүүсээс 1 тохиолдол
- Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс 2 тохиолдол
- Өргөө амаржих газарт төрсөн эхийн ойрын хүмүүсээс 2 тохиолдол
- Өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээгээр болон шалтгаан хамаарлыг нь тодруулахаар ажиллаж байгаа 4 тохиолдол байна.
Нийслэлийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш 29 халдварын голомт үүссэн бөгөөд одоогийн байдлаар, 15 голомт идэвхитэй байна.
Нийслэлд анх халдварын тохиолдол бүртгэгдсэн өдрөөс хойш буюу 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд өссөн дүнгээр 695.314 хүнийг шинжилгээнд хамруулсан байна.
Үүнээс 622.713 ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.864 түргэвчилсэн оношлуурын шинжилгээг тус, тус хийсэн байна.
Ойрын хавьтлын 4505 хүнийг тогтоож тээвэрлэх, тусгаарлах ажлыг ХӨСҮТ-тэй хамтран зохион байгуулсан.
Мөн дам хавьтлын 24.415 хүнийг тогтоож шинжилгээнд хамруулах, гэрийн ажиглалтанд шилжүүлэх, хянах ажлыг зохион байгуулж байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 27 байршилд хязгаарлалт тогтоон тандалт судалгаа үргэлжилж байна. Үүнд:
- СХД: 15-р хороо 20 байр 9-р орц
- СХД: 19-р хороо “ЧИН” нийтийн байр
- СХД: 19-р хороо “21” худалдааны төв
- ХУД: 19-р хороо 68 байр 3-9 тоот
- БГД: 21-р хороо Горьк нийтийн байр
- БГД: 4-р хороо 4а байр
- БГД: 1-р хороо 136б байр
- БГД: 3-р хороо Цагдаа хотхон 30в байр
- БГД: 25-р хороо Голдэн паркийн 302-р байр
- БГД: 15-р хороо 23а байр 2-р орц
- СБД: 1-р хороо 23-р байр
- СБД: 1-р хороо 220-9а байр
- СБД: 9-р хороо 241-р байр
- СБД: 3-р хороо 45-р байр
- ЧД: 5-р хороо 21-р байр
- ЧД: 3-р хороо 34-р байр
- ЧД: 3-р хороо 24-р байр
- ЧД: 2-р хороо 50К-25-р байр
- БЗД: 2-р хороо 8/1 байр
- БЗД: 17-р хороо 61 дүгээр байр
- БЗД: 19-р хороо Саруул тэнгэр 103 байр 2 орц
- БЗД: 3-р хороо 5 байр 1 орц
- БЗД: 8-р хороо Х апартмент А, В блок
- БЗД: 7-р хороо 37а байр
- БЗД: 5-р хороо 6-р байр
- БЗД: 5-р хороо 77б байр
- БЗД: 4-р хороо Американ дэнж 44/6-р байр.