Дөрвөн удаагийн нислэгээр 840 иргэнээ татан авна

2021 оны 02-р сарын 01 өдөр, 11 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
miat

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 840 иргэнээ татан авах юм. Тодруулбал:

02 дугаар сарын 03-нд Сөүл-Улаанбаатар

02 дугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар

02 дугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар

02 дугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.

Сөүлээс ирэх нислэгийн хувьд 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг хамруулна.

Истанбул, Сөүл /2021.02.26/ чиглэлээр тухайн улсаас нутаг буцах хүсэлтэй иргэд болон цөөн тооны транзит зорчигч хамруулна.

Харин Улаанбаатараас шууд болон гуравдахь орон руу зорчих, тухайн улсын хүчинтэй визтэй иргэд miat.com цахим хуудасны нислэгийн хүлээх хуудсанд бүртгүүлэх бөгөөд тухайн зорчигчийн нэр нислэгт багтсан тохиолдолд “Миат” ТӨХК-аас зорчигчтой холбогдож тийз бичнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.