Коронавируст халдвар (COVID-19)-ын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжинэ.
Шингэний хэрэглээ:
- Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, цай уух
- Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах
Өөх, тосны хэрэглээ:
- Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх
- Транс тос хэрэглэхгүй байх
Мах, махан бүтээгдэхүүн:
- Халуун шөлтэй хоол идэх
- Адуу, хонь, сонгино, сармис, хөмүүл түлхүү хэрэглэх
- Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах
- Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах
Жимс, хүнсний ногоо:
- Нимбэг, чацаргана, аньс, жүрж, нэрс, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих
Гурил, гурилан бүтээгдэхүүн:
- Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх
- Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх
- Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах
Сүүн, сүүн бүтээгдэхүүн:
- Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух
- Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх