Долоон сартайгаас 13 насны таван хүүхдийн амийг галаас аварчээ

2021 оны 01-р сарын 28 өдөр, 15 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gallll

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт шатаж байсан гэрээс долоон сартайгаас 13 насны нийт таван хүүхдийн амийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ. Тодруулбал, тус дүүргийн наймдугаар хороо, Зүүнбаян цагааны 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар өчигдөр (2021.01.27) 19:14 цагт хүлээн авсан байна.

Дуудлага авсан даруйдаа тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:20 цагт очиж, иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан аж.

Уг гал түймрээс 13 настай хүү, 9 настай охин, 5 настай охин, 2 настай охин, 7 сартай охин гээд нийт таван хүүхдийн амь насыг авран хамгаалжээ хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх