Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Нэгдүгээр сарын 25-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 15202 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 25 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,692 болсноос дотоодын халдварын тоо 1187 боллоо. Үүнээс 995 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 435 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 2 , хүндэвтэр 48, хөнгөн 388 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 8 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 1692 үүнээс эдгэрсэн 1244 буюу 74.6 хувь байна.
Улаанбаатарm 25 хүнээс шинэ халдвар илэрсэн байна.
- Х апартментын оршин суугч 120 хүнд шинжилгээ хийхэд 4 хүнд, мөн тус байрны СӨХ-ийн нэг ажилтнаас халдвар илэрсэн.
- Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал Нео миксис пиццаны газрын ажилтан байсан тул ажилчдаас шинжилгээ авахад 3 хүнээс халдвар илэрлээ.
- Улаанбаатараас Дархан хот руу хүнс тээвэрлэсэн жолоочоос халдвар илэрсэн. Тухайн хүн 23-нд шинжилгээ өгөөд Дархан руу очоод өчигдөр пост дээр түргэвчилсэн оношлуулаар оношлоход эерэг гарч, лабораторид шинжилгээ авахад онош батлагдлаа. Түүнийг тусгаарлаж Улаанбаатарт авчраад эмчилж байна. Хавьтлын шинжилгээнүүд үргэлжилж байгаа. Эх үүсвэр нь Улаанбаатар хот учраас Улаанбаатарт бүртгэгдэж явна.
- Бусад нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна.