СБД-ийн 1 дүгээр хорооны 23-р байрны I орцонд хөл хорио тогтоолоо

2021 оны 01-р сарын 27 өдөр, 20 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
142812883_2717685708543040_4085534197747101165_o

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 23-р байранд батлагдсан тохиолдол гарсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус байрыг цагдаагийн хамгаалалтад авч, Эрүүл мэндийн төвийн Явуулын шинжилгээний 2 баг оршин суугчдаас тандалт, шинжилгээ авсан. Шинжилгээнд хамрагдсан 90 өрхийн 199 иргэнээс коронавируст халдварын нэг шинэ тохиолдол батлагдаж, ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа. Дүүргийн Онцгой комиссоос коронавируст халдвар батлагдсан тус байрны 1-р орцонд хөл хорио тогтоон цагдаагийн хамгаалалтад авч, оршин суугчдын судалгааг нягтлан хүнсний болон бусад дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.