МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

2021 оны 01-р сарын 27 өдөр, 11 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
fa682d1151aeb127d98f25988111fb0a_x3

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай тогтоолыг үндэслэн МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшихийг хүссэн Монгол Улсын иргэн нэр дэвшүүлэх тухай хүсэлтээ 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 18.00 цагаас өмнө МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлөөс байгуулагдсан сонгон шалгаруулалт зохион байгуулах Ажлын хэсэгт ирүүлнэ үү.

Нэр дэвшигчид тавигдах шаардлага:

1. Монгол Улсын иргэн;

2. Улс төрийн нам, байгууллагын гишүүн бус байх;

3. Сүүлийн 2 жилд улс төрийн нам, түүний харьяа байгууллагад орон тооны ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;

4. Бусад радио, телевизэд хөрөнгө оруулагч, эсхүл сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулагч байгаагүй;

5. ял шийтгэлгүй.

Бүрдүүлж ирүүлэх баримт бичиг:

1. МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэхээр хүсэлт гаргагчийн анкетыг бөглөж ирүүлнэ. (www.mnb.mn сайтаас татаж авна уу)

2. Иргэний үнэмлэхийн хуулбар;

3. Магистр, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;

4. Ажил эрхлэлтийг тодорхойлох баримт бичгийн хуулбар;

5. Энэ жагсаалтын 1-д заасан анкетад дурдсан мэдээллийг нотлох бусад баримт бичгийн хуулбар;

6. Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгааг нотлох бусад баримт бичгийн хуулбар.

Хүсэлт гаргагч нь доор дурдсан агуулга бүхий мөрийн хөтөлбөртэй байх бөгөөд мөрийн хөтөлбөрөө битүүмжилсэн байдлаар хүсэлтдээ хавсарган ирүүлнэ.

Үүнд:

– МҮОНРТ-ийг хөгжүүлэх бодлого;

– Нэвтрүүлэг, контентын бодлого, чанар, үр нөлөөг сайжруулах санал;

– Менежмент, техник, технологийн шинэчлэлийн бодлогыг боловсронгуй болгох төлөвлөгөө.

Хүсэлтийг хүлээн авах хаяг:

Монгол Улс. Баянгол дүүрэг XI хороо. Улаанбаатар хот 16061.
МҮОНРТ-ийн төв байр, Утас: +976-11-364719, +976-11-311821

Холбогдох мэдээллийг www.mnb.mn  болон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ажлын албаны  +976-11-364719, +976-11-311821 дугаараас авна уу!

АНКЕТ ТАТАЖ АВАХ >>>

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх