Ханх суманд өнгөрсөн шөнө 5 удаа газар хөдөллөө

2021 оны 01-р сарын 26 өдөр, 11 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
143029607_2882980835317860_4507684296035131055_n-6yj4708ndjjpq6x4vr82t0ol8vvtupirlzmwkynvw3k
Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар 1-р сарын 12-ны өдөр 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш олон удаа давтагдаад байгаа.
Тус сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өнгөрсөн шөнө буюу 1-р сарын 25-ны 20:42 цагт 3.9 магнитуд, 21:53 цагт 4.8 магнитуд, 22:01 цагт 3.7 магнитуд, 1-р сарын 26-ны 01:23 цагт 4.1 магнитуд, 07:01 цагт 4.0 магнитудын хүчтэй хөдлөлт тус тус бүртгэгдсэн байна. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдсэн, одоогоор учирсан хохирол байхгүй гэдгийг мэдээлсэн юм.
Эх сурвалж: Одон орон геофизикийн хүрээлэн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх