БНСУ-ын “Онпүүм” ХХК-аас хандив илгээлээ

2021 оны 01-р сарын 20 өдөр, 11 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
GJ1A9861-6yg8qioe5e05vum33wqbpap52xqs9jq99himhcnye68

БНСУ-ын “Онпүүм” ХХК-аас 50 сая төгрөгийн үнэ бүхий 30,000 ширхэг амны хаалт илгээснийг Монгол дахь төлөөлөгч Б.Батцэцэг өнөөдөр Улсын Онцгой комисст гардуулан өглөө.

Тус компани нь зарлан мэдээллийн систем, радио холбооны үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Онцгой байдлын ерөнхий газарт 2012-2014 онд хэрэгжсэн “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах төсөл”-ийн гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.