Шинээр 10 халдвар бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 1536 болов

2021 оны 01-р сарын 19 өдөр, 11 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
137001727_4203823899634333_8965802063333514903_n

 Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 17,646 хүнд шинжилгээ хийлээ. 10 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Эдгээр халдвар нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн  байна.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,536 болсноос дотоодын халдварын тоо 1035 боллоо. Үүнээс 995 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 530 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 10 , хүндэвтэр 40, хөнгөн 478 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 28 хүн эдгэрч дараагийн ачлалт тандалтын шат руу шилжлээ.

Улаанбаатарт 10 хүнээс шинэ тохиолдол илэрсэн нь өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бөгөөд тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан хүмүүс байжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.