2021.01.17-18-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 388 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 301 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 6 хүн гэмтэж бэртсэний 4 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3
- Чаргатай гулгаж байгаад автомашинд мөргөгдөх хэлбэрээр -3 тус тус бүртгэгдсэн байна.
2021.01.17-ны 18.30 цагийн орчим Өмнөговь аймаг, Баяндалай сум Наран 2-р баг “Халзан Хайрхан” гэх газар /сумын төвөөс баруун 60км/ шороон замд Toyota Land Cruiser 80 маркийн автомашин онхолдож, зорчигч 59 настай, эмэгтэй Т-н амь нас хохирсон.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 86 жолооч илрүүлсний 51 нийслэлд, 35 орон нутагт тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Хөдөлгөөний эрчим ихсэж байгаа тул иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хурдыг зам орчны нөхцөл байдалд тохируулан оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.