Коронавируст /ковид-19/ цар тахлын халдварын тохиолдол батлагдаж голомтлон тархах нөхцөл байдал үүссэн тул тус дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт 2021.01.14-ний өглөөний 06 цагаас 2021.01.16-ны 23 цагийн хооронд хязгаарлалтын дэглэм тогтоосон.
БЗД дэх цагдаагийн газраас бүслэн хаах, дундын эргүүлийн чиглэл, 7 цэгт нийт 100 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан хэв журам сахиулан ажиллаж байна.
Тухайн хороо нь 2814 өрхийн 9758 иргэд оршин суугчтай бөгөөд өмнө нь шинжилгээнд хамрагдсан эсэхээс үл хамааран 18-аас дээш насны бүх иргэдийг ковид-19 илрүүлэг PCR шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.
Тус хорооны нутаг дэвсгэрт байнгын:
- 79-р сургуулийн хичээлийн 1-р байр
- Хорооны иргэний танхим
- Өргөн гудам буюу “Даян” дэлгүүрийн гудамж
- 21-р худагтай байр
Мөн явуулын 6 нийт 10 цэгт иргэдийг шинжилгээнд хамруулж байгаа болно.
Тухайн хорооны нутаг дэвсгэрт эмийн сан, шатахуун түгээх станц, түлш борлуулах цэг, худаг, хүнсний дэлгүүрээс бусад ААНБ-ын үйл ажиллагааг энэ хугацаанд зогсоогоод байна.
Мөн томоохон авто захууд болох ” Да хүрээ”, “Монбит”, “Цахлай” зэрэг авто захуудын үйл ажиллагааг түр зогсоосон тул иргэд зорьж ирэхгүй байхыг анхааруулж байна.
Мөн дүүргийн 1900-1063 дугаарын утсанд хандаж зөвлөмж, зөвлөгөө авах боломжтой.