Халдварын 10 тохиолдол шинээр бүртгэгдлээ

2021 оны 01-р сарын 14 өдөр, 11 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
eruul mendiin yam

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Нэгдүгээр сарын 11-ний 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 15899 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 10 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,479 болсноос дотоодын халдварын тоо 978 боллоо. Үүнээс 909 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 559 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 12 , хүндэвтэр 87, хөнгөн 459 хүн байна.

Улаанбаатарт 10 хүнээс шинэ тохиолдол илэрсэн байна. Үүнийг задалбал: Нийслэлд бий болсон халдварын 10 голомтоос 3 голомт өндөр идэвхжилтэй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.