Жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо

2021 оны 01-р сарын 13 өдөр, 14 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
136384335_3369900053136414_7866661817217720128_o

Монгол Улсын 2020 оны Мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо.

Үүнээс 4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30.0 сая хонь, 27.7 сая ямаа байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын нийт тоо өмнөх оноос 3.9 сая (5.5%), үүнээс хонь 2.2 сая (6.9%), ямаа 1.5 сая (5.3%), адуу 122.1 мянган толгой (2.9%), үхэр 21.8 мянга (0.5%)-аар тус тус буурч, тэмээ 521 толгойгоор (0.1%) өссөн байна.

Ховд, Дорноговь, Сэлэнгэ, Увс, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотод малын тоо өмнөх оноос 10.0-208.2 мянган толгойгоор өслөө.

Малын тооны бууралтад Өвөрхангай аймгийн малын тоо 1146.4 мянга (20.4%), Баянхонгор аймгийнх 805.0 мянга (17.3%), Архангай аймгийнх 768.3 мянга (12.5%), Хөвсгөл аймгийнх 539.9 мянга (8.9%), Дундговь аймгийнх 352.0 мянга (8.6%), Говь-Алтай аймгийнх 286.9 мянга (8.0%)-аар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Ихэнх нутагт 2020 онд зуншлага оройтсон бөгөөд зудын эрсдэл өндөртэй, өвс, тэжээлийн эрэлт хэрэгцээ ихэссэн, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг нь малыг зах зээлд нийлүүлэх, мах бэлтгэл нэмэгдүүлсэн нь малын тоог бууруулах гол шалтгаан болсон байна.

Түүнчлэн өмнөх оноос төллөсөн хээлтэгч 206.9 мянга, бойжсон төл 809.9 мянган толгойгоор буурч, зүй бусаар хорогдсон том мал 946.5 мянган толгойгоор нэмэгдсэн нь мөн нөлөөлсөн байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Н.Энхээ
     (122.201.24.***)
    2021/01/13 15:08

    3 сая илүүхэн хүн амтай Монголчуудынхувьд энэ бол маш ТОМ тоо. Харин “ченж” гэх нэрийн арв нуугдсан луйварчдын балагаар бид махаа маш өндөр үнээр худалдан авдаг. Энэ шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдийн дунд үүнийг олж харааж “ЧЕНЖ-ийн тухай” хууль санаачилж тэдний хэт даварсан зөвхөн “хар амь”-аа бодсон энэ “УВАЙГҮЙ БУСАРМАГ” үйлдлийг энэ асуудлыг хазаарлах хүн алга л байна….

    (1) (0)